Өвдөлтийн сэргээн засалтын төв
spinal disease clinic
Нурууны клиник
Нурууны өвдөлтийн үндсэн шалтгааныг олж
Эмчилгээний үр дүнг өсгөж, дахилтын хувийг бууруулдаг
мэс заслын бус эмчилгээг санал болгоно.
Нурууны өвчтэй 10 хүн тутмын 4 нь 5-аас дээш жил хайхрахгүй өнгөрөөж
зохих эмчилгээний хугацааг алдах нь олонтаа.
Тиймээс зохих цагт нь эрчимтэй эмчлэх нь чухал.

-
Хүзүүний нугалмайн өвчин
Хүзүүний нугаламын өвчин нь хүзүүний өвдөлтөөс эхлээд гар хөл мэдээгүй болох хүртэл олон янзаар илэрдэг.
- Хүзүү өвддөг.
- Хүзүү хөшдөг.
- Буруу унтаад босоход хүзүү хөшүү болдог.
- Гар, сарвуу мэдээгүй болох нь байнга тохиолддог.
- Мөр, нурууны өвдөлт байнга үүсдэг.
- Хүзүүгээ хойш нугалахад ар хүзүүний өвдөлт улам хүчтэй болох буюу мөр, гарт мэдээ алдах шинж илэрдэг.

-
Ууцны нугалмайн өвчин
Бүсэлхийн нугаламын өвчин нь бүсэлхий, өгзөгний өвдөлт эсвэл хөлний мэдээ алдах шинжээр илэрдэг.
- Бүсэлхий хүчтэй өвддөг.
- Өгзөг хүчтэй өвдөж, мэдээ алдах шинж илэрдэг.
- Хөл хүчтэй өвдөж, мэдээ алдах шинж илэрдэг.
- Зогсож байснаас суух үед бүсэлхий, хөлний өвдөлт улам хүчтэй болдог.
- Тэгш хэвтэхэд хэцүү байдаг.
Treatment Programs for spinal disease
Квандон эмнэлгийн нурууны өвчний гол эмчилгээний хөтөлбөр
- 01

-
C-arm удирдлагатай мэдрэлийн хориг
Их сургуулийн эмнэлгийн түвшний хамгийн сүүлийн үеийн C-arm ашиглан нурууны өвдөлттэй хэсгийг
бодит цагт харангаа мэдрэлийн эргэн тойронд эмчилгээний бэлдмэлийг шууд тарина.
- 02

-
C-arm удирдлагатай мэдрэлийн нөхөн засал
Дүрсийг бодит цагт харангаа тусгай катетер ашиглан
диск болон нарийсалаас үүдсэн мэдрэлийн үрэвсэл, хаван,
мэдрэлийн орчмын шаардлагагүй сорвижсон эдийг зайлуулж эмчилнэ.
- 03

-
C-arm удирдлагатай дискний нөхөн засал
Хэсэг газрын мэдээ алдуулалтын дараа нугаламын хоорондох нүхээр хэт жижиг катетер оруулж
тусгай эм тарина. Эдгэрэлт хурдан тул өдөр тутмын амьдралдаа хурдан эргэн орох ба мэс засалтай
ялгаагүй үр дүн өгдөг.
- 04

-
Хэт авиан хяналтан дор хийх тарилгын эмчилгээ
(эм тарих процедур, наалдацыг салгах эмчилгээ)Хамгийн сүүлийн үеийн хэт авиан төхөөрөмж ашиглан нурууны өвдөлтийн шалтгаан болж буй хэсэгт
эмчилгээний бэлдмэл тарих тарилгын эмчилгээ
- 05

-
Пролотерапийн тарилгын эмчилгээ
Нурууны эргэн тойрны суларсан холбоос, шөрмөсөнд ‘өсөлтийн хүчин зүйл’
бүхий эм тарих эмчилгээний арга бөгөөд өөрөө сэргэх үйл явцыг идэвхжүүлж,
суларсан холбоос, шөрмөсийг бэхжүүлнэ.
- 06

-
Цохилтот долгион
Нурууны эргэн тойрны үе, холбоос болон булчинд цохилтот долгионы энерги өгч
гэмтсэн эдийг сэргээнэ.
- 07

-
Гар засал, дасгал эмчилгээ
Анатомийн мэдлэг, туршлага бүхий эмч болон
мэргэжлийн физик эмчилгээний мэргэжилтний хариуцсан гар засал, хөдөлгөөний эмчилгээ